Сургуулийн насны хүүхдүүдэд хямд үнээр үйлчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-07 21:05:32

Булган аймгийн усан спорт сургалтын төв сурагчдын үнийн тарифаа хямдрууллаа. Үйл ажиллагаагаа эхлээд 4 сарыг өнгөрөөж байгаа тус сургалтын төвд  сургуулийн насны хүүхдүүд сард 30 мянган төгрөгөөр 8 удаа хичээллэдэг байсан бол 10 сараас эхлэн 25 мянган төгрөгөөр хичээллэх боломжтой боллоо.

Харин томчууд сард 8 удаа хичээллэхэд 40 мянган төгрөг төлнө. Байгууллага, анги хамт олноороо хичээллэхээр бүртгүүлсэн тохиолдолд 10 - 15 хувь хөнгөлөх аж.

 "Зуны улиралд хүмүүс нэг их ирэхгүй байсан бол одооноос сурагчид болон бусад хүмүүс ихээр ирж ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Мөн манай сургалтын төвд фитнесс, аэробикийн сургалт хичээллэж байгаа. Сард 45 мянган төгрөгөөр буюу бусад аймагтай харьцуулахад хамгийн хямд үнээр хичээллүүлж байхад залуучууд маш идэвхгүй байна, спиртлэг биш спортлог амьдарцгаая залуусаа гэж уриалмаар байна" гэсэн мэдээллийг Булган аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, биеийн тамир спортын газрын харьяа, усан спорт сургалтын төвийн дарга А.Ханддорж өглөө.

                                                                                                                               П.Батням

Холбоотой мэдээ