Хотын төвийн замаа засварлан шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:01:48

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвийн 4 км хуучин засмал зам, 7 уулзварыг шинэчлэн засварлаж,  асфальтаар хучих ажил 70-аад  хувийн гүйцэтгэлтэй байна.

Хэдийгээр төсөв хөрөнгийн хүндрэлтэй байгаа ч  орон нутгийн төсөвт хөрөнгө дайчлан босгох замаар зам засварын ажлыг  энэ сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.  

Аймгийн Нутгийн удирдлагын ордны хойд талд 60 машины, 1 дүгээр бүрэн дунд сургуулийн өмнө талбайд 40 машины зогсоол хийж ашиглалтад оруулжээ.  

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ