ОХУ, Японы Гадаад хэргийн яамдын зөвлөгөөн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-07 12:59:15

ТОКИО. /TASS/. ОХУ болон Япон улсын хоорондын стратегийн яриа хэлцээний хүрээнд Оросын Гадаад хэргийн яамтай хийх зөвлөгөөн энэ сарын 13-нд Москва хотноо болно гэж Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида мэдэгдэв.

Уг зөвлөгөөний хүрээнд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тэрбээр дурдлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 12 дугаар сард Японд айлчлахаас өмнө миний бие энэ сарын сүүлчээр Москвад айлчлах бодолтой байна гэж Фумио Кишида өмнө нь мэдэгдэж байсан юм. Дээрх зөвлөгөөний дараа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх засгийн газар хоорондын комиссын хуралдаан ирэх сард Токиод болох ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ