"Лалын улс"-ын 70 орчим объектыг Туркийн арми устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-07 10:04:48

АНКАРА. /Sputnik/. Туркийн арми "Ефратын бамбай" нэртэй ажиллагааны 44 дэх өдөр "Лалын улс" босогчдын бүлгийн 68 объектыг устгалаа гэж Туркийн Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдээлжээ.

Туркийн агаарын цэргийн хүчин "Лалын улс" бүлгийн найман байгууламжийг бөмбөгдсөн байна. Явган цэргүүдийн чөлөөлсөн газруудад зоогоод байсан 1000 гаруй  тэсрэх төхөөрөмж болон 28 ширхэг газрын минийг аюулгүй болгожээ.

Туркийн зэвсэгт хүчин "Ефратын бамбай" ажиллагааг 8 дугаар сарын 24-нээс эхлэн явуулж байгаа юм. Уг ажиллагааны гол зорилго нь Сиритэй залгаа хил дээр байрлах Жараблус хот болон түүний эргэн тойрон дахь "Лалын улс"-ын хяналтад байгаа газруудыг чөлөөлөх явдал юм. Харин Дамаскийн эрх баригчид болон Сирийн курдууд уг ажиллагааг "эзлэн түрэмгийлэл" гэж үзэж байна.

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ