ӨНӨӨДӨР: НҮБ-аас малчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 22-ны лхагва гарагт болох зарим
үйл явдлын тойм:
08.30-12.00 цагт: МУИС-ийн номын санд: Монголын өмгөөлөгчдийн холбоо “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн
мэргэжлийн туслалцаа” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.
09.00 цагт: “Шангри-Ла” зочид
буудалд: Өнөөдөр Биологийн олон янз байдлын
олон улсын өдөр
тохиож байна. Энэ өдрийг энэ жил “Хамтдаа төлөвлөж хамтдаа хэрэгжүүлье/Be Part of the Plan” уриан дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж буй талаар БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлнэ. Утас: 9556-9669.
09.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд
"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн нээлт болно. Утас: 9191-5340,
8911-9482.
11.00 цагт: НҮБ-ын байранд: Зудад нэрвэгдсэн малчдад НҮБ-ын Онцгой
байдлын нэгдсэн сангаас үзүүлэх 1.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн
талаар мэдээлнэ.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Увс аймгийн АН-аас мэдээлэл
хийнэ.
11.00-14.00 цагт: МҮЭ-үүдийн СТО-нд: “Сургуулийн өмнөх боловсролын
байгууллагад тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг болно.
Утас: 8807-8564, 9929-5063.
13.30 цагт: “Шангри-Ла”-д: Олон улсын “Орбис” байгууллага Боловсролын ерөнхий газрын хамтарсан “Цэцэрлэг,
сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь” төслийн нээлттэй. Утас:
8988-0808.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.30 цагт: “Их Монгол” инженер Г.Ганбат шинэ онолын нээлтээ зарлаж
хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00 цагт: АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол
гаргаж байгаа талаар мэдээлнэ.
-“Оюутан цагдаа” хөтөлбөрийн энэ оны бүртгэл эхэллээ. Хөтөлбөр энэ оны 6-р сарын 21-нээс 8-р сарын 21 хүртэл үргэлжилнэ.