Сургалтыг FM радиогоор шууд дамжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 10:16:30

Цаг агаарын мэдээллийг шуурхай түгээн, орон нутагтаа гамшгийн төлөвлөлт хийж, эрсдлийг бууруулж ажиллах  чадавхийг  сайжруулах зорилгоор Мерси Кор байгууллагын төлөөлөгч Д.Алтантогос “Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе,эрсдэлгүй давъя” сэдэвт сургалтыг Эрдэнэдалай суманд зохион байгуулжээ.

Хэдийгээр энэ сургалтад багийн Засаг дарга, багийн ИНХ- ын дарга, малын эмч гэсэн гуч гаруй хүний цомхон бүрэлдэхүүн хамрагдсан ч сумын FM радио сургалтыг шууд дамжуулж, иргэд, малчдын сонорт хүргэсэн байна. Гамшгийн эрсдлийг тооцож, даван туулахад санаа авахуйц шинэлэг мэдээллийг энэхүү сургалтаар өгчээ.

Мерси Кор байгууллага “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь хөдөөгийн иргэдэд цаг агаарын мэдээллийг шуурхай түгээж, гамшгийн эрсдлийг төлөвлөж, эрдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар  малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдлийг бууруулах зорилготой юм байна.

Төслийн хүрээнд Дундговь аймгийн хэд хэдэн суманд дээрхи сургалтыг зохион байгуулна. Сургалтыг өчигдөр Эрдэнэдалай суманд ийнхүү эхлүүлсэн бол өнөөдөр Адаацаг суманд үргэлжлүүлж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ