МХЕГ-ын шалгалтад сумдын байцаагч нар хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-06 14:25:52

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Булган аймагт шалгалт хийж байна.

Тус газрын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгуудын мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, хяналт шалгалтын явц, зөвлөн туслах үйлчилгээ болон улсын байцаагчдын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартын мөрдөлт, хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 10 сарын 4-6 хооронд Булган аймгийн МХГ-т хяналт шалгалт хийж байна.

Булган аймагт 8 жилийн өмнө энэ төрлийн шалгалт хийгдэж байсан ба 16 сум 1 тосгоны байгаль орчны, хүнсний болоод мал аж ахуйн аюулгүй байдлын байцаагч нар ирж тус шалгалтанд хамрагдаж байна.

                                                                                                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ