Төв цэнгэлдэх хүрээлэнг засаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадамд бэлдэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засаж байна.
Ингэхдээ цаг их
орох учир гадна талбайн ажлыг түлхүү хийж байна. Геодези усны барилга байгууламжийн
газар ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус их тогтдог
байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч, ажлын явц 95 хувьтай байна. Гадна талбайд байрлах зөвхөн баяр
наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин,
тулгуурт шон, ариун цэврийн байгууламжийг буулган, цахилгааны ил гарсан утсыг засаж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр
талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад
оруулан, машингүй бүс болгож байна.
Түүнчлэн, гэрэлтүүлгээ
гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, хаягийг тодорхой болгох үүднээс
хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх, камержуулалтын систем нэвтрүүлнэ. Энэ жил ариун цэврийн шинэ есөн байгууламжийг ашиглалтад оруулна. Эдгээр ажлыг дуусгаад гадна талбайг ногоон байгууламж болгон
тохижуулахыг “Төв цэнгэлдэх
хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан тэмдэглэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Төв цэнгэлдэх
хүрээлэнд одоогоор 12 мянган хүн шигүү суух боломжтой бөгөөд суудал
хоорондын зай хэт ойр учир хүн
саадгүй зорчиход төвөгтэй байдаг. Тэгвэл суудал хоорондын зайг олон улсын
стандартад нийцүүлэн, цөөлөх аж.