Иххэтчүүд төрийн үйлчилгээг тухтай орчинд нэг дороос авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-06 11:50:26

Энэ сарын 04-нд Дорноговь аймгийн Иххэт сумын ЗДТГ-аас Иргэний танхим, нэг цэгийн үйлчилгээ, угтах үйлчилгээний байрыг засварлаж ашиглалтад хүлээн авлаа.

Төрийн үйлчилгээг олон нийтэд ойртуулах, чанарыг сайжруулах, ил тод байдлыг бий болгох зорилгоор 2015-2016 оны Орон нутгийг хөгжүүлэх сангийн 51 сая төгрөгийн хөрөнгөөр дээрх байрыг засварласан бөгөөд эдүгээ сумын ЗДТГ-ын төрийн албан хаагчдын төлөөлөл эрхэлсэн ажлынхаа дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

Эндээс иргэд татвар, нийгмийн даатгал, иргэний бүртгэл, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг нэн шаардлагатай мэдээллийг нэг дороос тухтай орчинд авах боломж бүрдсэнээс гадна өөрсдийн санал хүсэлтээ Иргэний танхимаар дамжуулж орон нутгийн удирдлагуудад хүргэх боломжтой юм.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ