Бог малын мялзангаас сэргийлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-05 22:35:44

Бог малын мялзан төст өвчин хөрш аймагт гарсантай холбогдуулан Говь-Алтай аймгийн онцгой комисс хуралдаж Ховд аймагтай хил залгаа Бугат, Тонхил, Хөхморьт, Баян-Уул сумдад  ажлын  хэсэг гарч ажиллан сумдын онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Говь-Алтай аймгийн Онцгой комисс, ХХААГ-аас Ховд, Баян-Өлгий, Увс аймагт олон улсын хорио цээрт ‘’Бог малын мялзан’’ өвчин гарсантай холбоотой тус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний шинж тэмдгийн талаар  малчид иргэдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэж, Ховд аймагтай залгаа хиллэдэг сумууд болон аймгийн төвд мал эмнэлгийн эргүүл /пост/ ажиллаж холбогдох арга хэмжээг авч байна.

Өнгөрсөн 8 дугаар сард Ховд аймгийн Алтай сумаас ХХААГ 364 “Алтай” үүлдрийн   хээлтүүлэгч ухна ишиг авчирч Халиун, Цээл, Тонхил, Дарив, Баян-Уул, Шарга  сумдад олгосон байна. Эдгээр  ухна ишгэнд  аймгийн  мал эмнэлгийн хэлтсийн эмч нар, холбогдох сумдын малын эмч нартай хамтран мялзан өвчний шинжилгээ хийлээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ