СҮХБААТАР: Бичигт боомтод гадаад паспорт захиалах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-01 14:53:00

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод гадаад паспорт захиалах өөртөө үйлчлэх 24/7 цахим машиныг байршуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд хоёр дахь боомтод уг үйлчилгээг нэвтрүүлж байна. 


Иргэн төлбөрийн картцахим үнэмлэхтэйгээ ирснээр цахим машинд паспортын зургаа даруулжзахиалгаа өгөх боломжтой. Захиалсан паспорт ажлын 7-10 хоногт хэвлэгдэн ирнэ.  

 

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахим үйлчилгээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийсэн уг ажлыг Хууль зүйн яам, УБЕГ-аас хэрэгжүүлж буй бөгөөд Хууль зүйн дэд сайд Б.Солонго нээлтийн ажиллагаанд оролцжээ.



Эрдэнэцагаан сум 7000 гаруй хүн амтай ч явуулын хүн амтайгаа нийлээд 10 мянга дөхнө. Уул уурхайн салбарын ажилчид, түр оршин суугчид олон байдагтай холбоотойгоор гадаад пасортын хавсралт хүсэх тохиолдол их байдаг байна. 2023 оны 10 дугаар сараас сумандаа гадаад паспорт олгож эхэлсэн бөгөөд үүнээс хойш 600 орчим иргэнд олгосон бол хавсралтыг сард 40-50 иргэнд олгодог байна. 


Холбоотой мэдээ