Б.Асад: Сирийн ирээдүй дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕЙРУТ. /TASS/. Сирийн ирээдүй дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилнө гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад Ираны гадаад бодлогын судалгааны төвийн улирал тутмын хэвлэлд ярилцлага өгөхдөө онцлон дурджээ.
“Сирийн ирээдүй хэрхэн эргэх нь дэлхийн улс төрийн газрын зурагт нөлөөлнө. Сирийн ялалт бие даасан хөгжлийн үзэл санааг дэлхийд түгээх болно. Энэ үзэл санаанаас баруун орнууд хамгийн ихээр болгоомжилж байгаа” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Сири дэх террористуудыг устгах нь дэлхий дахины бүх хүмүүст нөлөөлнө гэж тэрбээр хэлээд “террористуудтай хэлэлцээ хийх нь Сири дэх цуст мөргөлдөөнийг зогсооход тус дөхөм болох аваас тэдэнтэй хэлэлцээ хийхийг үгүйсгэхгүй” гэсэн байна.
Мөн тэрбээр, Сирийн арми ард олны дэмжлэггүйгээр террористуудтай тэмцэж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Д.Нямтулга