"Эрдэс баялаг-эмэгтэйчүүд" үндэсний IV чуулган Даланзадгад хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-22 14:28:13

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Эрдэс баялаг-эмэгтэйчүүд" үндэсний IV чуулган энэ сарын 28-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болно. 


Энэ удаагийн чуулганыг эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангах зорилгоор "Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" уриан дор зохион байгуулах юм. Үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол хоёрдугаар чуулганыг 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд "Хамтын хүч, хөгжлийн гарц" уриан дор зохион байгуулж байв.


"Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь" үндэсний III чуулганыг 2021 онд цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал зөвлөмж, уриалга гаргаж, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг загвар тогтжээ.




Холбоотой мэдээ