Зөвлөх компанийг хяналтаа сайжруулж, шуурхай ажиллах албан даалгавар өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-12 11:56:50

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг өргөтгөх, шинэчлэх төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй БНЭУ-ын “Ай си ти сайн консалтинг ХХК-ийг тодорхой хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол авто замын зөвлөх, гүйцэтгэх ямар ч тендерт оролцуулахгүй хар жагсаалтад бүртгэхийг анхаарууллаа. 


ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар тус компанийн ТУЗ-ийн дарга Киран Кумар Капилатай уулзаж, хугацаатай албан даалгавар өгсөн юм.


Зөвлөх компани нь замын барилгын ажлын явц, гүйцэтгэлд бүхэлд нь хяналт тавьж, захиалагчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэвч гүйцэтгэгч компаниудыг алдаа дутагдлыг шуурхай арилгуулаагүй, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай аваагүй, замын бэлэн байдлыг хангуулаагүй зэргээр хариуцлага алдаж байна. Замын барилга барьж буй үед дээрх алдаа дутагдлыг яаралтай засаж, төслийг дуусах хүртэл хяналтаа сайжруулах, замын барилгын ажлыг төлөвлөгөөнд нь хийх, авто замын тэмдэг тэмдэглэгээ, мал амьтны гарц, тоноглол, үерийн далан зэрэгт технологийн алдаа гаргахгүй шуурхай ажиллах хугацаатай албан үүргийг өгснийг ЗТХЯ мэдээлэв.


Холбоотой мэдээ