БАЯНХОНГОР: Говь, хээр талын нутгаар 20-24 м/с хүрч, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-10 14:28:20

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ сарын 11, 12-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар, 13-нд аймгийн нийт нутгаар хур тунадас орно. Салхи нийт нутгаар 7-12 м/c, зарим үед 16-18 м/с, 13-нд говь, хээр талын нутгаар 20-24 м/с хүрч, шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.


Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө +2 градус дулаанаас -З градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 7-12 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө 13-15 градус дулаан, өдөртөө 22-24 градус дулаан байна.


Ойрын өдрүүдэд аймгийн нийт нутгаар хур тунадастай байгаа бөгөөд өчигдрийн байдлаар Баянхонгор 0.3 мм, Галуут 0.9 мм, Баянбулаг 0.2 мм, Гурванбулаг, Баацагаан, Баянцагаан 0.0 мм, Хориулт 0.5 мм, Баянговь 4.0 мм, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан 2.0 мм, Шинэжинст, Бөмбөгөр, Бодь 1 мм, Галуут 0.0 мм, Гурванбулаг 2.2 мм бороо оржээ.


Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Шинэжинст 8 см, Баян-Өндөр 5 см, Баянцагаан 4 см, Гурванбулаг 2 см цасан бүрхүүлтэй байна.

Холбоотой мэдээ