БНСУ-аас Монгол Улсад суух Элчин Сайдын итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-04-09 13:55:23

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНСУ-аас Монгол Улсад суух Элчин Сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзан, итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.


Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлоод, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүслээ.


Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин ирж, энэ удаад Элчин сайдын хувиар томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хоёр орны улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарахаа онцолсныг ГХЯ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ