БАЯНХОНГОР: Цэцэрлэгүүдийг туслах аж ахуйтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-08 17:45:39

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр "Өрхийн тариалан бизнес хөгжил" ТББ-ын "Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй 2" төсөл Баянхонгорт хэрэгжинэ.


Төсөлд Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг, Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолборууд шалгарсан юм. Төслийн хүрээнд цэцэрлэгүүдийг төмс, хүнсний ногоо тариалах аж ахуйтай болгох, зоорийн болон хүлэмжийн аж ахуй байгуулан, услалтын системийг шийдэж, сургалт мэдээллээр тогтмол хангана. Мөн төсөл хэрэгжих хугацаанд 16 дугаар цэцэрлэг, Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолборын эцэг эхийн төлөөлөл, тус бүр 20 өрхийг туслах аж ахуйтай болоход нь дэмжин ажиллана.


"Өрхийн тариалан бизнес хөгжил" ТББ нь “Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй 2” төслөө 2020-2023 онд Өвөрхангай аймгийн Баянгол, Төгрөг, Арвайхээр болон бусад зургаан суманд хэрэгжүүлсэн байна. Мөн 2023 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Эрдэм сургуулиудад хэрэгжүүлсэн байна.


Дээрх төсөл хөтөлбөрүүд 2023 онд хэрэгжсэнээр сургууль тус бүр 20 өрхийг туслах аж ахуйтай болоход нь дэмжин ажиллаж, сургуулийн гадна талбайд нарийн ногооны тус бүр 50 м.кв хэмжээтэй гурван улирлын хүлэмжийг барьж, үрсэлгээг бэлдэн, талбай, хүлэмжид 11 төрлийн нарийн ногоо тариалж, 20 тоннын багтаамжтай стандартад нийцсэн зоорийг барьж дуусгаж ашиглалтад оруулсан зэрэг олон үр дүн гаргажээ.

Холбоотой мэдээ