Мөрөнд 12 хүүхэд амьдралын шаардлагаар хөдөлмөр эрхэлж байна

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 17:36:53

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс Мөрөн суманд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдтэй уулзаж насанд хүрээгүй хүүхдүүдээ хөдөлмөр эрхлэх болсон шалтгааны талаар ярилцлаа.

Мөрөн сумын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа сургуулиас завсардсан 7-18 насны 12 хүүхэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Уулзалтын үеэр хүүхдүүд бусад хүүхдийн адил сурч боловсорч, тоглож наадах хүсэлтэй ч гэр орныхоо амьдралыг залгуулах амьдралын шаардлагаар хөдөлмөрлөдөг гэдгийг хэлж байлаа. Хөдөлмөрийн хэлтсээс аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн тоог гаргахаар судалгаа авч эхэлсэн бөгөөд тухайн хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл бололцоо амьдралын шаардлагыг тодорхойлж зорилтот бүлгийн иргэдээ дэмжих хөтөлбөрт хамруулахыг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд