ДУНДГОВЬ: Мал төллөлт 20.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-04 11:02:08
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд мал төллөлт 20.7 хувь, төл бойжилт 95.5 хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Төллөбөл зохих 1176571 хээлтэгчээс 4 дүгээр сарын 3-ны байдлаар 243896 хээлтэгч төллөж, 232482 төл бойжиж байна. Нийт 10994 төл хорогджээ. 


Энэ жил тус аймгийн нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас 10256 хээлтэгч хээл хаясны дотор ямаа 61.6, хонь 20.3, адуу17.6 хувийг эзэлж байна.


Сумаар нь авч үзвэл мал төллөлт Эрдэнэдалай суманд хамгийн өндөр буюу 51 хувь, Сайхан-Овоод 47 хувь, Өлзийтөд 28.1 хувьтай байгаа бол Говь-Угтаал, Хулд, Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт суманд 10 хувьд хүрэхгүй байгаа юм. 











Холбоотой мэдээ