ЗАВХАН: Улсын олимпиадын хоёрын даваанд орон нутгаас шалгарсан хүүхдүүд улсад өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-02 18:23:19

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймагт улсын төрөлжсөн олимпиадын II давааны монгол хэл, бичгийн багш-суралцагчдын олимпиад амжилттай болжээ.


Монгол хэлний төрөлд 34 багш, 25 суралцагч, монгол бичгийн төрөлд 22 багш, 20 суралцагч мэдлэг, авьяас чадвараа дайчлан оролцлоо.


Мөн монгол хэлний 9-р ангийн, анги нийтийн төрөлд ерөнхий боловсролын сургууль тус бүрээс шалгарсан 25 ангийн 730 суралцагчийн материал ирснийг мэргэжлийн багш нар уншиж, зөвлөмж шалгуурын дагуу засаж дүнг гаргалаа.



Олимпиадад тэргүүн байрыг Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн Л.Баянзул багштай 9в анги, хоёрдугаар байрыг Улиастай сумын ерөнхий боловсролын III сургуулийн М.Цэрэндолгор багштай 9б анги, гуравдугаар байрыг Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн Т.Мөнхтогтох багштай 9б анги тус тус эзэллээ.


Тус олимпиадад шалгарсан багш, суралцагчид улсын уралдаанд оролцоно гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ