Замын-Үүд Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагийн горимоор ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-01 09:47:26

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Замын-Үүд Эрээн авто замын боомтын ачаа тээврийг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулна.


Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа барааны эргэлт сайжирч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ. Мөн оргил ачааллын үед том оврын автомашины дараалал багасаж, тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал багасах ач холбогдолтойг ЗТХЯ мэдээллээ. 


Тус боомтоор, одоогоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байдаг аж.

  


 

Холбоотой мэдээ