СҮХБААТАР: Нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-26 14:52:14

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар маргааш цасан болон шороон шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл зургаагаас дээш цагаар үргэлжлэх төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн ОБГ-аас анхаарууллаа. 

 

Энэ өдөр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах тул малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээвэрчид, жолооч нар хол замд гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд дулаан хувцаслаж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, бага насны хүүхдийг хол замд авч явахгүй байхыг анхаарууллаа.

 

Мөн шуурганы улмаас зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул баталгаат замаар зорчих, цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг сайтар даган аюулгүй байдлаа хангахыг онцгойлон сэрэмжлүүлэв. 

 

Холбоотой мэдээ