Э.Даваахүү, О.Есүгэн нар мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-18 13:19:42

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Дортмунд хотод буудлагын олон улсын тэмцээн үргэлжилж байна.


36 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан Н.Баяраа, Э.Даваахүү, О.Есүгэн нар цэц мэргэнээ сорьж буйгаас хоёр нь шагналын тавцанд гарлаа.


Тэмцээний эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн 251.5 оноогоор мөнгөн медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү 239.4 оноогоор мөнгөн медаль хүртлээ.


Тэгвэл Н.Баяраа 16 дугаар байр эзэлжээ.

 


Холбоотой мэдээ