Малчдад 5794 тонн өвс, тэжээл хүргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-18 10:52:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос томилсон цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүлгүүд хаваржилт хүндэрч, зудтай байгаа нутгийн айл өрхүүдэд тусламж  хүргэж байна.


Алба хаагчид 17 аймгийн 96 суманд ажиллаж, 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргээд байна. Мөн цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашаа цасанд дарагдсаныг цэвэрлэж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлснийг ОБЕГ мэдээллээ. 

Холбоотой мэдээ