Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-12 12:27:46

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар – Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг гуравдугаар сарын 15-наас эхлэн даваа, баасан гараг бүр аялахаар боллоо.


Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам, БНХАУ-ын төмөр замын галт тэрэг ээлжилж аялах юм.


УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас эхний аялалдаа гарч, 16-ны өдөр Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр Хөх хотоос хөдөлж, 20-ны өдөр Улаанбаатарт ирнэ.


БНХАУ-ын галт тэрэг: Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал энэ сарын 15-ны өдөр Хөх хотоос хөдөлж, 17-ны өдөр Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 18-ны өдөр Улаанбаатараас хөдөлж, 19-ний өдөр Хөх хотод хүрэхийг ЗТХЯ мэдээлэв. 



Холбоотой мэдээ