Нийслэлчүүд “Улаанбаатарын намар”-аа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-01 13:21:04

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар энэ намрын сүүлчийн задгай шоу болох “Улаанбаатарын намар”  нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч үдэш Сүхбаатарын талбайд боллоо.

Тэрбээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жил иргэддээ нээлттэй ажиллахаа мэдэгдсэн юм.

Энэ үеэр “Никитон, “Камертон” хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо олон нийтэд толилууллаа. “Камертон” хамтлагийн залуус “Явах цаг боллоо”, “Хэн ч уйдаагүй хайр” зэрэг хуучны дуугаа болон сүүлд гаргасан шинэ уран бүтээл болох “Асах гэрэл” зэрэг дуугаа хүргэсэн юм. Харин “Никитон” хамтлагийн уран бүтээлчид “Нууцхан сэтгэл”, “Хос хунгийн дууль”, “Нандин шүтээн” зэрэг хуучны дуугаа талбайд цугласан олонтой хамтран дууллаа.

Тоглолтын төгсгөлд “Камертон” хамтлаг “Арван найман нас” дуугаа хүргэж, тус дууны аяыг “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглосон нь сонирхол татаж байв. Үүний дараа Нийслэлийн Засаг Дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар тэдэнтэй хамтран “Сэтгэлийн жигүүр” дууг дуулснаар шоу тоглолтын арга хэмжээ өндөрлөсөн юм. Тоглолтын  ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллажээ.

Мөн энэ үеэр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд иргэдэд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ