Хилийн зарим боомтыг маргааш түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-07 09:31:38

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Манай улсын хилийн зарим боомтыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд түр хаана.


Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Ханх, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Баянхошуу, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт авто замын боомтыг маргааш түр хаах юм.


Харин ОХУ-тай хилллэдэг Эрээнцав, Алтанбулагийн авто замын боомт, агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 



Холбоотой мэдээ