Монголбанк 1281 кг үнэт металл худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.3 тонн үнэт металл худалдан авчээ.
Оны эхнээс өссөн дүнгээр Баянхонгор аймаг дахь Монголбанкны
хэлтэс 75.8 кг үнэт металл тус тус худалдан авсныг төв банк мэдээллээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны хоёрдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 220,507.4 төгрөг байв.