Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024 оны 2 дугаар 26-наас 3 дугаар сарын 3/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амийг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 1 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 30 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.