Д.Трамп Миссуригийн сунгаанд ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-03 12:44:15

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 3 /VOA/. Бямба гарагт Миссури муж улсад болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялалт байгуулснаар нэр дэвших магадлал нь улам өслөө. 


Тэрбээр НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Никки Хейлиг өмнө нь Айова, Нью-Хэмпшир, Невада, Өмнөд Каролинад болсон сунгаануудад ялаад байсан бол энэ удаад АНУ-ын баруун төв хэсэгт орших Миссурид ялалт байгууллаа.


Тэрбээр “хаашаа ч холбирч магадгүй” /аль нэг нам илт давамгайлдаггүй/ муж улсуудын тоонд ордог Мичиганд мягмар гарагт болсон сунгаанд нийт сонгогчдын 68 гаруй хувийн санал авснаар мөн ялалт байгуулсан юм. Одоогоор 100 гаруй төлөөлөгчийн саналыг цуглуулаад байгаа Д.Трамп БНН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд хамгийн цөөндөө гэхэд 1215 төлөөлөгчийн саналыг авах шаардлагатай.


Одоо олон муж улсад нэгэн зэрэг болдог “Супер мягмар гаргийн” сунгаа тун ойртлоо. Энэ өдөр БНН, Ардчилсан намын нийт төлөөлөгчдийн гуравны нэг орчмынх нь санал тодорхой болох нь ердийн үзэгдэл юм. Энэ жилийн “Супер мягмар гараг” гуравдугаар сарын 5-нд тохиож байгаа бөгөөд 15 муж улс, нэг нутаг дэвсгэрт санал хураалт явагдана.



Холбоотой мэдээ