Хотын стандартын төсөлд санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-27 10:53:44

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. НИТХ-аар батлуулах төслийг хэлэлцүүлэх, батлуулах хүрээнд 9 бүлгийн 24 стандарт боловсруулахад мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч эхэллээ.


Стандартын төсөлд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төслийг 50, 60, 80, 83 100, 130 м2 талбайтай байхаар иж бүрэн ажлын зургийг аргачлал зааврын хамт боловсруулж, амины орон сууц шинээр барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулна. Ингэснээр нийслэлийн агаар, ус хөрсний бохирдлын багасгаж, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, айл өрх бүр эрүүл, тохилог орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлэх юм.


Төслийн бүлэгт Хот төлөвлөлт, хот байгуулалт бүлэгт 2, “Иж бүрэн гудамж” бүлэгт 6, Нийгмийн дэд бүтэц бүлэгт 5, Худалдаа, үйлчилгээний гадна орчин бүлэгт 3, Барилгын хийц, эзэлхүүн, техник бүлэгт 2, Авто зам, замын байгууламж бүлэгт 2, Үер борооны усны байгууламж бүлэг, Хог хаягдлын менежмент бүлэг, Зорчигч тээврийн үйлчилгээ, Чанарын дэд бүтэц бүлэгт тус тус нэг стандарт оруулан нийт 24 стандартын төсөл судлан боловсруулжээ.


Хотын батлагдсан болон стандартын төсөлтэй танилцах бол https://standard.ub.gov.mn/index, цахим холбоосоор оруулах саналаа https://standard.ub.gov.mn/standards_project хаягаар өгөх боломжтой. Мөн стандартын бичиг баримттай танилцах бол: https://standard.ub.gov.mn/index, санал өгөх бол: https://standard.ub.gov.mn/standards_project хаягаар холбогдохыг Хотын Стандарт, хяналтын газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ