"Мөнгөн мод-2023" наадамд шилдэг 12 уран бүтээлч, 13 бүтээлийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-21 16:36:10

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд зохион байгуулдаг “Мөнгөн мод” наадмыг энэ жил 15 дахь удаагаа болно.


Соёл, урлагийн салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төрөөс дэмжих тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор баталсан. Үүний дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, шилдэг уран бүтээлийг шалгаруулан алдаршуулах, олон нийтэд сурталчлах зорилготой ёслол хүндэтгэлийн ажиллагаа юм.


Энэхүү наадамд шилдэг 12 уран бүтээлч, шилдэг 13 бүтээлийг шалгаруулах бөгөөд тус бүр “Мөнгөн мод” цом, мөнгөн шагнал олгоно. Энэ жил Засгийн газрын тогтоолоор Гэрэл зургийн төрөл шинээр нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 13 салбарыг бүрэн багтаасан байна.

Соёл, урлагийн шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг дараах төрлөөр нэр дэвшүүлнэ.


Шилдэг уран бүтээлч:

1. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч

2. Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч 

3. Шилдэг хөгжмийн зохиолч

4. Шилдэг продюсер

5. Шилдэг удирдаач

6. Шилдэг бүжиг дэглээч 

7. Тайз, дэлгэцийн шилдэг зураач 

8. Шилдэг жүжигчин 

9. Шилдэг дуучин

10. Шилдэг бүжигчин

11. Шилдэг хөгжимчин 

12. Шилдэг судлаач


Шилдэг уран бүтээл:  

1. Соёлын өвийн шилдэг бүтээл

2. Ном хэвлэлийн шилдэг бүтээл   

3. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл

4. Дуу хөгжмийн шилдэг бүтээл  

5. Тайзны урлагийн шилдэг бүтээл 

6. Кино урлагийн шилдэг бүтээл

7. Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл

8. Хувцас загварын шилдэг бүтээл

9. Дизайны шилдэг бүтээл

10. Архитектурын шилдэг бүтээл

11. Цахим шилдэг бүтээл

12. Зар сурталчилгааны шилдэг бүтээл

13. Гэрэл зургийн шилдэг бүтээл


Холбоотой мэдээ