НӨАТ-ын урамшууллыг баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгодог болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-21 11:33:36

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдаж байна. НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 21-ний 13.00 цагт И-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулж байна.

Урамшуулалд хамрагдах иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн байх юм.

Нэмж мэдээлэхэд, сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлдэг болжээ.

Холбоотой мэдээ