ОРХОН: Ахлах ангийханд зориулж “Тэнгэрийн сургаал” жүжиг бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-20 16:24:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучуудын театрын шинэ уран бүтээл “Тэнгэрийн сургаал” жүжгийн нээлт боллоо.


Тус жүжгийг УГЗ Е.Баярмагнай найруулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн уран зохиолын хичээлийн агуулгын дагуу туурвижээ.


“Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шаштир”, “Жамухын өчил” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн сургаал” жүжгийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 4000 гаруй сурагч заавал үзэж судлах ёстой бөгөөд уран зохиол, түүхийн хичээлийн агуулгыг бататгах, соёл, урлагаар дамжуулан эх түүхээ мэдэх нь чухал гэдгийг найруулагч Е.Баярмагнай нээлтийн үеэр онцоллоо.


Бүх сурагч жүжиг үзсэний дараа жүжгийн агуулгаар цахим тест, АХА, эсээ бичлэг, гар зургийн уралдаанд оролцох ажээ.  



Холбоотой мэдээ