Хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааг Азийн улсуудтай хамтран хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-20 12:17:16

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Манай улсын байшаль хамгаалагчид Азийн хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хонин тоодог бүхий улс орнуудад уриалан ажиллаж байна.

Узбекистан улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 14-р бага хурал (CMS COP14)-ын үеэр манай улсын БОАЖЯ Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм. Хуралд оролцогч талууд уг төлөвлөгөөг хэлэлцэн, батлахаар шийдвэрлэсэн юм.


Монгол Улс Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллалаа.


Монгол Улс энэ зүйлийн хамгаалалд байнга тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд Эквадор улсад болсон Конвенцын талуудын 11 дүгээр бага хурлын үеэр хонин тоодгийг Хавсралт I-д оруулах ажлыг хийсэн. Мөн улмаар Конвенцын дэмжлэгээр Азийн улсуудтай хамтран хамгааллын үйл ажиллагааг хийх, уг зүйлийн ховордлын талаарх олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэл, сурталчилгааны ажлыг хийж иржээ.

 Уг Конвенцын Талуудын хурлын үеэр болсон Тоодог хамгааллын талаарх эрдэм шинжилгээний бага хурал дээр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал доктор Б.Нямбаяр "Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний талаар болон бүс нутгийн хүрээнд сүүлийн үед хийж буй тоодог судлал ба хамгааллын талаар товч илтгэл тавив.

Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө англи, монгол, орос, хятад хэлээр хэвлэгдэн гарах юм. Одоогоор англи хувь бэлэн болж хэвлэгдсэнийг БОАЖЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ