Энэ онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төмөр замын салбарт энэ онд 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөөд байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн
хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян
боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг
эхлүүлэх юм.
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөснийг ЗТХЯ мэдээллээ.