СҮХБААТАР: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 зөрчил бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдсэн бол үүний 10 нь Сүхбаатар аймагт бүртгэгджээ.
Эдгээр зөрчлийг эргүүл шалгалтаар илрүүлж,
хуулийн дагуу зохих арга хэмжээг авч буй аж.
Мөн дээрх өдрүүдэд зам тээврийн осол гурав бүртгэгдсэн бөгөөд үүний хоёр нь Баруун-Уртад, нэг нь Мөнххаан суманд гарсан байна. Зорчигчдын биеийн байдал хэвийн гэж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Сар
шинийн баяр, амралтын өдөр тохиохтой холбоотойгоор Замын цагдаагийн тасгаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг жолоочдод хүргэх, эргүүл шалгалт хийх, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих зэрэг нөлөөллийн ажлыг хийжээ.