Өнгөрсөн 7 хоногт нийт 66 сая ам.доллар нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын дуудлага
худалдаагаар хоёрдугаар сарын 6-нд
40 сая, 8-нд 26 сая ам.долларыг ялгаатай ханшаар тус тус нийлүүлжээ.
Өнөөдөр банкууд гадаад
валютын дуудлага худалдаагаар валют авах санал ирүүлээгүй байна. Мөн своп,
форвард арилжаагаар санал ирүүлээгүй
байна.
Тодруулга: Нэг
ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын
нэг ханшаар биелүүлэх арилжааг; Ялгаатай ханшаар хийх арилжаа нь
амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг
тус тус нэрлэдэг байна.