Тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг Сар шинийн өмнө олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан мэдээллээр, “Эхийн алдар” одон болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-22-нд олгоно.
Харин бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 8-нд өгөхөөр болсон байна.
Хуваарийг танилцуулъя.