Хувьцаат компаниудад сайн жишиг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-28 15:17:27

Монгол улсад банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн одоо хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдэд Санхүүгийн зохицуулах хороо ач холбогдол өгч байна.

 Энэ хүрээнд хорооны дарга, удирдлагууд Люксембургийн Вант улсын Хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдах баг, зөвлөхүүдтэй удаа дараагийн уулзалт, зөвлөлгөөнийг хийжээ.

 Тодруулбал ЖАЙКА-тай 2014 оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг сайжруулах нь” төслийн явцыг Хорооны нийт удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулах сургалтыг уг төслийн багаас зохион байгуулсан байна. Сургалтыг төслийн зөвлөх, ноён Такаюүки Урадэ  удирдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, үнэт цаасыг олон нийтэд санал болгон гаргах, төслийн техник туслалцаа, Японы туршлага, хөрөнгийн зах зээлийн бодлого гэх мэт өргөн хүрээний сэдвээр мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Эдийн засаг хүнд байгаа ч ойрын үед төрийн болон хувийн хэвшлийн томоохон компаниуд IPO хийх боломж байгааг судалаачид хэлж байна. Тиймээс хувьцаат компани байхын давуу талыг ойлгуулсан сайн жишиг тогтоох чиглэлээр үлдсэн нэг жилийн хугацаанд бодит үр дүнтэй ажил хийхийг төсөл хэрэгжүүлэгчид зорьж буй аж.

Б.Заяа

 

Холбоотой мэдээ