Хөлбөмбөгийн дэлхийн аваргын анхны цомыг монголчуудад үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-29 12:44:46

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлхийн хөлбөмбөгийн музейгээс түүхэн үзмэрүүдийг Монгол Улсдаа авчирч, үнэнч фанатуудад ганцхан өдөр үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Энэхүү онцгой үйл явдлыг АПУ компанийн “Нийслэл LITE” брэнд Монголын хөлбөмбөгийн дээд лигийн FC Ulaanbaatar клубтэй хамтран энэ сарын 31-нд  Шангри-Лад зохион байгуулахаар болжээ. 


Үүнд хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны алтан цом, Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдугийн хүртсэн “Алтан бөмбөг”, Аргентиний алдарт хөлбөмбөгчин Марадонагийн хүртсэн дэлхийн аваргын алтан медаль, Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн гарын үсэгтэй өмсгөлийг монголчуудын өмнө дэлгэх аж.


Хүн төрөлхтний их спорт хөлбөмбөгийн үзэгч, сонирхогч, тамирчин, хөлбөмбөгт хайртай хүн бүхэнд нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Холбоотой мэдээ