15 үнээнд зохиомол хээлтүүлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-28 14:48:07

Дорноговь аймгийн ХХААГ-аас Сайншанд сумын “Цагаан сүүний буян”,  Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж одоогийн байдлаар 15 үнээнд хар тарлан үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн байна.

Харин малчдаас зохиомол хээлтүүлэг хийлгэх санал цөөхөн ирж байгаа хэмээн ХХААГ-ын МАА-н Хэлтсийн мэргэжилтэн Д.Отгончимэг ярив.

Учир нь зохиомол хээлтүүлэг хийлгэхэд 37 орчим мянган төгрөгийн  санхүүгийн зардал гардаг бөгөөд дээрх зардлыг малчид төлөх дургуй байдаг аж.

Дорноговь аймгийн ХХААГ-аас малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор  биотехнологийн сүүлийн үеийн ололтыг нэвтрүүлж гүн хөлдөөсөн үрээр малд зохиомол хээлтүүлэг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ