ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн эмч нар 700 гаруй иргэнд үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн эмч нар ирж 700 гаруй иргэнд үйлчилжээ.
Тус аймаг нь ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Соёлын өдөрлөг”-ийг Даланзадгад хотноо зохион байгуулж байна. Соёлын өдөрлөгийн хүрээнд Баяннуур аймгийн мэргэжлийн эмч нар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дотор эхо, уламжлалт бариа засал, зүрх судас, нүдний чиглэлээр өчигдөр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийсэн юм. 10 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй тус баг маргааш буцах ажээ.
Энэхүү “Соёлын өдөрлөг”-ийн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн