ДОРНОГОВЬ: Ерөнхий боловсролын шинэ сургууль ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-25 16:45:29

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хатанбулаг суманд улсын төсвийн 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн цогцолбор сургуулийг барьж, нэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орууллаа.  


“Манай суманд ерөнхий боловсролын шинэ сургууль ашиглалтад орлоо. Удахгүй хоёрдугаар улирлын хичээлийг шинэ байрандаа эхлэхээр болсон. Энэ бүтээн байгуулалт бол сумынхаа түүхэн 100 жилийн ойдоо барьж байгаа томоохон ажил” хэмээн сумын Засаг дарга С.Эрдэнэболд мэдээлэв.


Тус сургууль 420 хүүхдийн хүчин чадалтай. Шинэ сургууль ашиглалтад орсноор бүх анги нэг ээлжээр буюу үдийн өмнө хичээллэж, үдийн хойно секц дугуйлан, давтлага авах боломж бүрдэж, хичээл сургалтын бүтээмж дээшлэн, сурагчдын сурах орчин сайжирч, багш ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байна. 

Холбоотой мэдээ