Бэлчээр хамгаалах хуулийн төслийг малчдаар хэлэлцүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-28 12:36:06

Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлгийг Бодлого судлалын төв, Ногоон алт төсөл, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Түргэн, Наранбулаг сумын ЗДТГ, Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран сарын 22-23-ны өдрүүдэд Улаангом суманд зохион явууллаа.

Хэлэлцүүлэгт Түргэн, Наранбулаг сумын 60 малчин оролцсон бөгөөд энэ үеэр бэлчээр ашиглалтын хүрээнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг оролцогч малчдаар тодорхойлуулсан байна. Тухайлбал, Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь зөв үү?, бэлчээрийн хил заагийг хэн хэрхэн тогтоох вэ?, бэлчээрийн даацын хэтрэлтийг хэрхэн зохицуулах вэ?, шинэ хуулиас болоод нүүдэл хязгаарлагдах уу?, улирлын болон ган зудын үед отор нүүдлийг яаж зохицуулах вэ?, тавиул малын бэлчээр ашиглалтыг яаж зохицуулах вэ?, шинээр малчин бологсдод бэлчээр ашиглуулах, эмзэг бүлэг, ядуу, ганц бие толгойлогчтой өрхийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?, отрын нөөц нутаг ашиглалтыг хэрхэн зохицуулах вэ?, бусдын гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг дайран өнгөрөх асуудлыг хэрхэн зохицуулах вэ?, бэлчээрийг уул уурхай зэрэг өөр ангилалд шилжүүлэх, отрын болон эрчимжсэн аж ахуйн зориулалтаар бэлчээр ашиглуулахад тухайн бэлчээрийг ашиглаж байсан малчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? зэрэг Бэлчээр хамгаалах хуулийн заалтуудыг оруулсан 10 асуудлаар малчдыг 3 бүлэг болгож ажиллуулсан байна.

Энэ үеэр Бэлчээр хамгаалах хуулийн төслийн зарим зүйл заалтанд өөрчлөлт оруулах, сайжруулах талаар санал гаргасан малчдын саналыг нэгтгэсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ