Цэцэрлэгийнхээ гадна орчинг гарын доорх материал ашиглан тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-28 12:32:56

Увс аймгийн Өмнөговь сумын цэцэрлэгийн багш, ажилчид хамтын хүчээр энэ зун цэцэрлэгийнхээ гадна талбайг тохижуулжээ.

Тэд цэцэрлэгийнхээ гадна орчин болоод тоглоомын талбайг төр засгаас мөнгө төгрөг харахгүйгээр өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр гарын доорхи материал ашиглан тохижуулсан байна.

Цэцэрлэгийн гаднах орчин үнэхээр сайхан болсонд эцэг эхчүүд ам сайтай байгаа аж. Өмнөговь суманд өнгөрсөн өвөл 75 хүүхдийн хүчин чадалтай хоёр давхар цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад орсон бөгөөд тус сумын хүүхэд багачууд цэцэрлэгт бүрэн хамрагдаж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ