Олимпийн мөнгөн медальтан Д.Сумьяагийн алдрыг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-28 12:27:26

Риогийн олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат Тамирчин Доржсүрэнгийн Сумьяагийн алдрыг тэмдэглэх ажиллагаа төрөлх Увс нутагт нь болох гэж байна.

Тэрбээр ирэх сарын 1-нд Увс аймагт хүрэлцэн ирэх бөгөөд энэ үеэр жүдо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Улаангом хотноо зохиогдоно. Мөн хүндэт харуул жагсаж, Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр ёслолын жагсаал болох аж. Олимпийн мөнгөн медальтан Д.Сумьяагийн алдрыг ирэх сарын 3-нд ээжийнх нь төрсөн нутаг Тариалан суманд, 4-нд аавынх нь төрсөн нутаг Баруунтуруун суманд тус тус тэмдэглэх гэж байна.

Энэ үеэр Улаангом, Баруунтуруун, Тариалан сумдад түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” кино гарах аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ