ӨНӨӨДӨР: “Архи, тамхигүй Монгол” ТББ-аас мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-24 06:33:19

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 24-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.00 цагт: Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн талаар танилцуулна.

09.30 цагт: ОБЕГ-аас Цаг үеийн нөхцөл байдалтай /гал түймэр/ холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас:8615-0069.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: “Архи, тамхигүй Монгол” ТББ-аас садар, самуунтай тэмцэх зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд цуглуулсан баримт мэдээллийн талаар танилцуулна.

11.00 цагт: АТГ-ын үүдэнд: “Сануулга.мн сайтын сэтгүүлч “Таван Толгой түлш” компанийн талаар 50 хуудас баримт материалыг шалгуулах талаар мэдээлнэ. Утас: 8810-3876.

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, "Дүнжингарав" худалдааны төвийн орчимд гарсан галын талаар ОБЕГ-ын шуурхай штаб болон цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. 

-Төв Ази болон зүүн Азийн нийслэл хотуудын тогтвортой хөгжлийн индексийг танилцуулна.

-НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно.

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод: 2024 оны Монгол, Орос, Хятадын залуучуудын хоккейн олон улсын тэмцээн болж байна.



Холбоотой мэдээ