ДАРХАН-УУЛ: “Анхдагчдын цом” гүйлтийн цанын тэмцээнээс есөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-23 14:28:03

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Тэшиг сумын нутаг Харгал нуурт "Анхдагчдын цом" гүйлтийн цанын олон хотын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 18-19-ний өдөр зохион байгууллаа.


Тус тэмцээнд арван аймгийн 100 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.  




"Анхдагчдын цом" гүйлтийн цанын олон хотын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийн БТСГ-ын Цанын багш, дасгалжуулагч, спортын мастeр Б.Ховор-Эрдэнээр ахлуулсан баг, тамирчид амжилттай оролцлоо. Тэд уг тэмцээнээс алтан медаль гурав, мөнгөн медаль гурав, хүрэл медаль гурав нийт есөн медаль хүртжээ.




Тэмцээний 15-16 насны ангилалд "Од" цогцолборын 10-5 ангийн сурагч, спортын мастер Г.Бат-Ундрал алт, мөнгөн мeдаль, 10 хүртэлх насны ангилалд есдүгээр сургуулийн 3а ангийн сурагч Х.Энхзориг мөнгө, хүрэл мeдаль, есдүгээр сургуулийн 4e ангийн сурагч А.Билгүүнмэргэн алт, мөнгөн мeдаль хүртжээ.




Мөн 10 хүртэлх насны охидын ангилалд Х.Шинээ алт, мөнгөн мeдаль, "Од" цогцолбор сургуулийн 4-2 ангийн сурагч Э.Энхрийлэн хүрэл мeдаль хүртэж энэ оны анхны тэмцээндээ амжилттай оролцжээ.

 

Холбоотой мэдээ