Хөрөнгийн зах зээлийн онцлох хувьцаа, бонд, арилжааг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Таван Бонд Капитал ҮЦК” ХХК өнгөрсөн оноос уламжлал болгон зохион байгуулж буй “Top Traders & Investors” үйл ажиллагаа Туушин зочид буудалд боллоо.
“Top
Traders & Investors” нь шинэ онд гадаад,
дотоод хөрөнгийн зах зээлийн трэнд, онцлох хувьцаа, бонд, арилжаа, хөрөнгө
оруулалтын талаар танилцуулж, харилцагч, олон нийтийг мэдээллээр хангах, ончтой
шийдвэр гаргахад туслах зорилготой. Энэ удаад хувь хүн санхүүгээ хэрхэн
оновчтой удирдаж, урт хугацаанд бага эрсдэлээр арвин өгөөж хүртэх боломжийг
бодит болгоход чиглэж, “Таван Богд Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал
Г.Мөнх-Эрдэнэ, дэд захирал Э.Мишээл, Түвшинзаяа нар оролцож, өөрсдийн мэргэшсэн
чиглэлээр судалгаа шинжилгээний үр дүнгээ танилцуулсан юм.
Манай улс
одоогоор 5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй, ханш тогтвортой ч одоогоор ханш
тодорхойлоход хэцүү, оны эцэст ханш 5-7 хувиар өсөх таамаглал байгааг “Таван
Богд Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ энэ үеэр онцоллоо.
Тэрбээр, “УИХ-ын сонгуулийн дараа экспорт
хэрхэхийг анзаарах хэрэгтэй. Эндээс ам.долларын ханш 2024 оны эцэст ямар байх нь
бодитоор харагдана. Гэхдээ шок болох нөлөөлөл байхгүй. УИХ-ын сүүлийн
4 удаагийн сонгуулийн үед ам.долларын ханшийг судлахад манай улс 2008, 2012,
2016 онд гадаад валютын нөөц нэг тэрбум
ам.доллар байх үед сонгууль хүртэл ханш унаад, сонгуулийн дараа нэмэгдэж
байж. Харин цар тахал дэгдсэн 2020 оны сонгуулийн жилд импорт багасаж,
экспорт нэмэгдсэн сайн талтай ч статистик өгөгдөл эргэлзээтэй байх магадлалтай"-г
дурдаж байлаа.
Өнгөрсөн оны “Top
Traders & Investors” үйл
ажиллагаанд 1200 зочин бүртгүүлж, 600 гаруй зочин хүрэлцэн ирж оролцжээ.